Л.Гансүхийн өмгөөлөгчид мэдээлэл хийнэ

Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн мөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгчид мэдээлэл хийнэ. АТГ-аас өчигдөр албан ёсоор мэдээлэл хийж, Л.Гансүхийг 13 тэрбум төгрөг завшсан болохыг тогтоосон гэдгээ мэдэгдсэн. Тиймээс Л.Гансүхийн өмгөөлөгчид 13 тэрбум төгрөгийн асуудлаар мэдээлэл хийхээр болсон байна. Хурал "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас болно.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ