Азийн хотуудын олон улсын бага хурал нийслэлд эхэллээ

Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хот байгуулалтын NEXUS бүс нутгийн дөрөв дэх удаагийн олон улсын бага хурал Туушин зочид буудалд эхэллээ.
Энэ нь ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-ноос 2013-2015 онд Ази, Номхон Далайн бүсийн 6 орны (Хятад, Вьетнам, Индонези, Тайланд, Филлипин, Монгол) 10 хотод хэрэгжүүлэх төсөл юм. Тус төсөлдУлаанбаатар хот 2013 оноос хамрагдаж эхэлжээ.
Азид хурдацтайгаар явагдаж буй хотжих үйл явцад хамгийн ихээр тулгамдсан эрчим хүч – ус – хүнс гэсэн гол гурван нөөцийн хүрэлцээгүй байдлыг харилцан уялдаатай, цогцоор нь төлөвлөж, удирдах аргачлалыг нэвтрүүлэх замаархотуудын тогтвортой хөгжлийг хангахад төслийн зорилго чиглэгдэж байгаа юм. Хот байгуулалтын Nexus төслийн дөрөв дэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хурлын хөтөлбөрийг танилцуулъя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ