Согтуурсан үедээ хаагдсан уурхайд орж амиа алджээ

Налайхын нүүрсний уурхайн амуудыг холбогдох газраас нь шалгаадхаасан. Тэгвэл Налайхын нүүрсний хаасан уурхайд дөрвөн иргэн осолдож, улмаар нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Харин гурван иргэн дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байна. Тодруулбал, 40 орчим насны иргэн хаасан уурхайд согтуу үедээ орж, улмаар агааргүйдэн ухаан алджээ. Ар гэрийнхэн нь буюу эхнэр, охин , хүргэн нь аврах гэж ороод мөн ухаан алдсан байхыг Онцгой байдлынхан аварч эмнэлэгт хүргэсэн аж. Согтуу нөхөр нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураажээ.
Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ