Төл малыг халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад хамруулж байна

Нийслэлийн Засаг Дарга “ Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/935 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу 10 дугаар сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий малын төлийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэхвакцинжуулалтад бүрэн хамруулж, дахин 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээрсарын 09-ний өдрийн хооронд төл малыг вакцинжуулалтад хамруулж байна.
Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл шатахуун болонбусад зардлаар ханган ажиллаж, тогтоосон хугацаандвакцинжуулалтын ажлыг шуурхайзохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Гоцхалдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыгзохион байгуулж шаардагдахвакцин, эм урвалж, халдвар хамгаалалын хувцас, бусад материалаар ханган,мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажлын явцад хяналт тавьж, цаашид ариутгал халдваргүйтгэлийнбодис, бензин шатахуун, вакцины нөөц бүрдүүлэн бэлэн байдлыг хангажажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийнгазар, Мэргэжлийн хяналтын газарттус тус даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ