Гиннесийн номын тусгай дугаарт морьтон Монголчууд тэмдэглэгджээ
Гиннесийн байгууллага түүхэн амжилтын 60 жилийн ойд зориулсан тусгай дугаарт Монгол түмний үзүүлсэн морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан багтсан байна.
Өнгөрсөн оны найм дугаар сард Монголын морин спорт, Уяачдын холбоо санаачлан 4249 монгол морийг нэгэн зэрэг зургаан гараанаас уралдуулж, 11.125 морьтоны их жагсаалаар Монголчуудын эв нэгдлийг харуулан, дэлхийн дээд амжилтыг хоёр төрлөөр тогтоосон юм. Ийнхүү нэг жилийн дараа энэхүү амжилтаараа Гиннесийн тусгай дугаарт тэмдэглэгдлээ.

1955 оноос хойш дэлхий дахинаа болж буй гайхалтай шинэ, шинэлэг бүхнийг бүртгэж, түүхэн чухал үйл явцыг баримтжуулан баталгаажуулдаг газар бол дэлхийн гиннесийн байгууллага билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ