19,12 настай залуус машин хулгайлж байжээ

Энэ сарын 3-ны өдөр буюу даваа гарагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сэжигтэй хоёр этгээд машин түрээд явж байсан гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад тус дүүргийн оршин суугч Б-ийн автомашиныг 19, 12 настай залуус хулгайлж байсан нь тогтоогджээ. Уг залуус Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүргийн иргэд байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ