Цагаан халад өмсөн өвчтнүүдийн эд зүйлсийг хулгайлдаг этгээдүүдийг барьжээ

Эмнэлэг, эмнэлгийн байгууллага сургуулиудаар цагаан халад өмсөж, нүдний шил зүүгээд хулгай хийдэг, албан байгууллагуудаар ажил бүтээх гэж яваа "оффисын ажилтан хулгайч" нарын бүлэглэлийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлжээ. Тэд цагаан халад өмсөөд өрөөнүүдээр явж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн шүүгээ, цүнх зэргийг ухаж, хулгай хийдэг байв.
Түүнчлэн Дархан, Эрдэнэт, Дорнод аймгуудаар цалин буухаар бүлгээрээ очдог гэнэ. Томоохон даншиг наадмууд, тэмдэглэлт ойн баяруудаар "наадамчин" хулгайч нар олз омог ихтэй байдаг аж. Тиймээс иргэд зөвхөн харуул, хамгаалалтынхандаа итгээд зогсохгүй өөрсдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх шаардлагатай гэдгийг цагдаагийн газраас сануулж байна.
Эрүүгийн тасгийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төлөөлөгч нар 2014 оны эхний 9-н сарын байдлаар 432,413 сая төгрөгийн хохиролтой, 370 холбогдогчтой 450 эрүүгийн хэрэг, 13.448.500 төгрөгний хохиролтой 112 холбогдогчтой 112 захиргааны зөрчлийг тус тус илрүүлж харьяа дүүргүүдийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
"Асап" сангаар эрэн сурвалжилагдаж байсан 38 оргодол этгээдийг барьж дүүргүүдийн цагдаагийн хэлтэстхүлээлгэн өгч, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 23 этгээдийг шинээр сэжигтний бүртгэл судалгаанд авч ажилласан байна.
өмсөн Одоогийн байдлаар 630 гаруй сэжигтэн этгээдүүдийг зурагжуулж, бүртгэл судалгаанд авч, 90 гаруй сэжигтэн этгээдүүдийн гарын дардсыг папилон санд оруулж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэглэлийн судалгааг энэ онд шинэчлэн гаргахад нийслэл хотод 2-3 хүний оролцоотой, 35 бүлэг халаасны гэмт хэрэг үйлдэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ