Р.Бурмаа гишүүн намын гишүүдээ уриалав

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж гишүүд үгээ хэлж байна. УИХ-ын гишүүн Р.Бурмаа дөнгөж саяхан а: суудалтай холбогдуулан үгээ хэллээ. Тэрээр "Би нийслэлийн засаг дарга Монгол улсын баатар Э.Бат-Үүл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж нартай мөр зэрэгцэн олон жилийн өмнө Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд явсан хүн.

Тиймээс ардчиллыг би гэж, бидний юм гэж бусдаас хувьчилж байгаа этгээдүүдийг хүлцэн сууж тэвчихгүй нь. Ерөнхий сайдын зүгээс Н.Энхбаяртай хийсэн гэрээг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байна. Би ийм хууль бус, шударга бус асуудалтай тэмцэхгүй юм бол яаж сонгогч олныхоо нүүрийг харах вэ. Тйимээс би огцруулах кноп дарна. Ардчилсан намын бусад гишүүддээ ч мөн огцруулах кноп дарахыг уриалж байна" гэсэн юм.

Хуралдаан үргэлжилж байна.

М.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ