Найман төрлийн сайжруулсан зуухыг борлуулж байна

Сүүлийн гурван жилийн турш сайжруулсан зуухыг тарааж байгаа. Энэ жилийн хувьд сайжруулсан зуух нь найман төрлийн сонголттойгоор иргэдийн гарт хүрч байгаа юм. Харин үнийн хувьд 17 мянган төгрөгөөс 228 мянган өгрөгийн хооронд үнэтэй байна.
Сайжруулсан зуухыг нийслэлийн 9 дүүргийн 92 хороодод тараагдах ба нийт 15300 зуух хөнгөлөлтэй үнээр зарагдаж байна. Өнгөрсөн жилүүдэд зуухны үнийн 93 хувийг төслөөс санхүүжүүлдэг байсан бол энэ жилийн хувьд 63 хувийг санхүүжүүлэх юм байна.
Уг зуух нь түлш зарцуулалтын хэмжээг 50 хувь бууруулж, галлагааны тоог хоёр дахин багасгадаг гэсэн судалгаа гарсан байна. Хамгийн гол нь зөв галлагаа чухал байдаг байна. Гурван жилийн хугацаанд нийт гэр хорооллын 153211 айл өрх энэхүү зуухыг хэрэглэсэн бөгөөд гэр хорооллын утаа 20 хувиар буусан гэх мэдээлэл байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ