О.Баасанхүү Х.Тэмүүжинг огцруулах баримтаа судалж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлтээ УИХ-д өргөн барихаа мэдэгдэж байсан. Учир нь тэрээр гэмт хэргийн гаралт өссөн. Х.Тэмүүжин сайд ажлаа хийж чадахгүй байна гэж байв. Харин тэр үед Х.Тэмүүжин “Гэмт хэргийн гаралт өсөөгүй. Гэмт хэргийн бүртгэлийн систем сайжирсан” хэмээн хариулж байсан юм. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлтийг дахин хүргүүлэхээр судалж эхэлжээ.
Тэрбээр “Өмнө нь огцруулах хүсэлт өгөх үед гэмт хэргийн гаралт 2327 байсан. Одоо 8378 болж өсчээ. Мөн гэмт хэрэг үйлдсэн иргэдийн тоо 1656 байсан бол одоо 6733, гэмт хэргээс болсон хохирлын хэмжээ 13 гаруй тэрбум байсан бол одоо 35.3 тэрбум, гэмт хэргээс болж нас барсан иргэдийн тоо 134 байсан бол одоо 368 болон өссөн байна” гэжээ.
Тиймээс ойрын хугацаанд Х.Тэмүүжин сайдыг огцруулах хүсэлтээ өргөн барихаар болсон байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ