Том хөхтэй сайхан бүсгүйгээс болж Украин, Орос хагаралдав

12 размерын том хөхтэй Мария Зарринг хэмээх бүсгүй “Оросын төрөлх гоо үзэсгэлэн” хэмээх цол хүртжээ. Гэтэл уг цолыг олгосны дараахан Киевээс энэхүү үйл явдлыг улстөрийн шинжтэй хэмээн үзсэн байна.

Учир нь Мария Москвад ирэхээсээ өмнө Крымд амьдардаг байжээ. Гэтэл үүн дээр дөрөөлөн Украины төлөөлөгчид Машаг “өөрсдийн үндэсний бахархал” гээд, оросууд бахархлыг нь булааж, Украиныг доромжлох гэлээ хэмээн үзжээ.Өөр нэгэн эх сурвалжаас үзэхэд Мария Крымд амьдарч байсан ч Москвад төржээ. Гэсэн хэдий ч Киевийн гоо сайхны шинжээч Оксана Мельник мэдэгдэхдээ Орос Украинтай зориуд сөргөөцөлдөх гэж Машаг сонгосон гэнэ. Харин 28 настай Мария Зарринг улстөр огт сонирхдоггүй бөгөөд Москвад амьдардаг, сайхан бие, улс орноороо бахархдаг нэгэн хэмээн мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ