Хар тамхи хяналтаас гарчихав уу

“...17 настай Туяаг найз нь төрсөн өдөртөө урьжээ. Тэр баяр дээр өөрөөсөө гурван насаар ах, царайлаг залуутай танилцсан байна. Яриа хөөрөө, биеэ авч яваа байдал бүх зүйл нь Туяад таалагдав.
Учир нь Туяа тэр мөчөөс хойш гурван сар эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтсэн гэдэг. Аав ээж нь Бээжин, Улаанбаатарын аль сайн гэсэн эмнэлгүүдээр эмчлүүлсээр түүнийг хөл дээр нь арайхийн босгожээ. Гэвч одоо тэрээр биеэ хянах чадваргүй, мартамхай, үе үе ухаан алдаж унадаг, хар тамхинаас хамааралтай нэгэн болсон байна...”
Энэ бол хар тамхинд орсон монгол охины бодит түүх. Ганцхан удаа хэрэглээд сэтгэц, бие махбодид нь хурц нөлөөлсөн цөөн тохиолдлын нэг. Хүн бүр өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй цор ганц төрдөг.
Тиймээс аливаа зүйлийг хүлээж авах, мэдрэх нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан янз бүр байдаг. Үүнийг ойлгохгүй, мэдээлэл дутмаг байдлаас болж “Нэг удаа хэрэглэж үзэхэд хар тамхичин болчихгүй” гэсэн буруу ойлголт нийгэмд түгээмэл байна.
Өсвөр үеийнхэн дунд шургалсан буруу ойлголт
Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь л хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн 80 хүн хар тамхинд татагдан ордог гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ.
Гэтэл ийм бодлоор сонирхож хэрэглэж буй хүмүүсийн дийлэнх нь 12-18 насныхан байдаг гэх аймшигтай мэдээлэлд сэтгэл өвдөнө. Амьдралын мөн чанар, сайн мууг ялгаж чадахгүй гэнэн томоогүй хүүхдүүд бусдын нөлөөнд автаж, бие биенээ даган дуурайж хар тамхинд орж байгаа нь харамсалтай.
2010 онд мэргэжлийн байгууллагууд хамтарч Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн 2000 өсвөр үе, залуучуудаас судалгаа авахад 892 нь архи хэрэглэж, 806 нь тамхи татаж, 58 нь бензин цавуу үнэрлэж, 54 нь хар тамхи /36 нь каннабис, 18 нь экстази/ хэрэглэж үзсэн гэжээ.
Энэ бол бага тоо биш. 2000 хүнээс 54 нь хар тамхи хэрэглэгч гэхээр гурван сая хүнд 80 орчим мянган хэрэглэгч байх магадлалтай байна. Тэр дундаа ирээдүй хойч үе болсон өсвөр залуу үеийнхний дунд хэрэглээ түгээмэл байгаа нь маш том аюул юм.
Хүн бүр хар тамхи аюултай гэж мэддэг, ярьдаг. Гэвч ямар аюул дагуулдаг болохыг сонирхдоггүй. Хар тамхи, мансууруулах бодис нь архинаас 60 дахин илүү хор хөнөөлтэй гэдэг нь тогтоогдсон.Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ