Монголын эрүүл мэндийн салбар 91-р байрт жагсчээ

Манай улс дэлхийн хөгжлийн индексийн судалгаагаар 142 орноос 52-р байранд жагссан байна. Харин манай хөрш улсууд болох ОХУ 68-р байранд, БНХАУ 54-р байранд тус тус жагсчээ.
Энэхүү индексийг тухайн улсын улс төрийн тогтвортой байдал, эдийн засаг боловсрол, иргэний эрх чөлөө, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувийн бизнес эрхлэх боломж, нийгмийн капитал зэрэг шалгууруудыг тооцож гаргадаг байна.
Манай улсын хувьд эрүүл мэндийн үзүүлэлтээрээ 91-р байранд орсон бол нийгмийн капитал үзүүлэлтээрээ 25-р байранд оржээ.
Энэ жагсаалтынг Европын улсууд тэргүүлж, Африкийн улсууд хамгийн тааруу үзүүлэлттэй байсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ