180 хүүхэд цэцэрлэгтэй болжээ

Сүх­баатар дүүргийн 16-р хороо сур­гуулийн өмнөх боловсролд хам­рагдах 1060 хүүхэдтэй. Үүнээс 171 дүгээр цэцэрлэгт 586 хүү­хэд сурдаг бөгөөд шинээр ашиг­лалтад орж, өчигдөр албан ёсны нээлтээ хийсэн 130 дугаар цэцэрлэг 180 хүүхэд авч байгаа гэнэ.

Угтаа бол энэ цэцэрлэг нь 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Мөн 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж бай­гаа юм. Ийнхүү тус хорооны хэм­жээнд цэцэрлэгийн насны хүүх­дийн 72 хувь нь сургуулийн өм­нөх боловсролд хамрагдах бо­ломжтой боллоо.

Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сур­гуулийн өмнөх боловсролын төс­лийн хүрээнд 17 цэцэрлэгийг Улаанбаатар хотын найман дүүрэгт барьж байгаагийн нэг нь дээрх цэцэрлэг юм. Энэхүү төсөлд 6.2 сая ам.долларын хө­рөнгө оруулалт хийж байгаа төдийгүй тавилга, то­ног төхөөрөмж, цахилгаан хэ­рэг­сэл, хивс, зөөлөн эдлэл, до­тор гаднах тоглоомуудыг нь авахад зориулж 1.4 сая ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ