Боловсрол, соёлын газрын дарга нар өргөх бичиг барина

Хот хөдөөгийн Боловсрол, соёлын газрын дарга нар шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй бага боловсролын шинэчилчсэн хөтөлбөрийг дэмжиж, цаашид үргэлжлэх ёстой бодлого хэмээн санал нэгджээ.
Тэд боловсролын чанарын шинэчлэлийн асуудлаар 3 өдөр семинардаж байгаа бөгөөд дараагийн засгийн газрын үед ч бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг үргэлжлүүлж авч үлдэхээр байнгын хороо, УИХ-д өргөх бичиг барихаар болжээ. Энэ асуудлаар өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.
Хуучин сургалтын үед хүүхдээр өөрөөр нь хийлгэж, чадавхжуулах гэхээсээ илүү судлуулж, цээжлүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл, хүүхэд ярих, харилцах чадварын тухай онолыг дэвтэртээ бичиж, уншин, дараа нь шалгуулж дүн авдаг байсан. Харин одоо сургах гэж байгаа зүйлээ хүүхдээр өөрөөр нь хийлгэдэг арга барилд шилжсэн. Тиймээс эцэг, эхчүүдийн оролцоог ахиулах тал дээр боловсролын байгууллага, багш нар ихэд анхаарч байгаа аж.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ