Ц.Элбэгдорж ерөнхийлөгчдөө баярлалаа

Монгол улс гэсэн нэрийг дэлхийн түвшинд авч ирж, 2016 онд АСЕМ-ыгдаргалж, дээд түвшний уулзалтыг Монгол улсадзохион байгуулахаар болж, шударга нийгэм тогтож буй дипломат орон гэдгийг дэлхий нийтэд таниулан, шинэчлэл, шударга нийгмийг бүтээн байгуулах их үйлсийн төлөө уйгагүй ажиллаж байгаад тань иргэд бид баярлаж байна.

Мөн таны дотооддоо хийж эхлүүлээд байгаа маш олон ажлын томоохон нэг нь шүүхийн шинэчлэл билээ. Болж бүтэхгүй байгаа зүйлсийг засаж, урьд нь тогтоод байсан эрх мэдэлтнүүдийн өмнө энгийн иргэд хүчин мөхөсддөг байсан буруу явдлыг халж шударга ёсыг тогтоохын төлөө ханцуй шамлан эхлүүлээд байсан ажлын тань үр дүн эхнээсээ гарч эхлээд байна. Үүний нэг нь Голден парк хотхоны хохирсон иргэд бидний асуудал байсан билээ. Бид өмнө нь танд хандаж, бидний үгийг сонсож, хохирсон бидний асуудалд анхаарал хандуулан ажилласаны үр дүнд 3000 гаруй Монгол Улсын иргэд бидний хохирсон эрх ашиг шат шатны шүүх дээр сэргээгдэж үнэн зөв шийдвэр гарсанд нэн талархалтай байна. Энгийн иргэдийг хохироож байсан явдлыг зогсоож, шүүх үнэн зөвөөр асуудлыг шийдсэн нь яах аргагүй манай улсад явагдаж байгаа шүүхийн шинэчлэлийн үр өгөөж билээ.

Тиймээс Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та эхлүүлсэн ажлаа, ухарч няцахгүйгээр, урам зоригтойгоор үргэлжлүүлэн хийгээрэй, Монгол улсын иргэд ард түмэн таныг дэмжиж, тантай хамт байж , таны хийж байгаа ажлын үр дүнд бид талархаж байгаагаа дамжуулж байна.

Иргэдийг дийлдэг, хохироодог явдал байсаар, бидний амьдрах орчин асуудалд өртсөн хэвээр байгаа билээ. Уг асуудлуудад өөрийн зүгээс анхаарлаа хандуулан, шийдвэрлүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Голден парк хотхоны 301 байрын оршин суугч Бямбабаяр :

- Анх байранд орсоноос хойш одоог хүртэл асуудал нь шийдэгдээгүй, иргэд оршин суугчдыг хохироож байна. Материал Импекс ХК нь хотхонруу орж гарах нэг талын орц гарцыг битүүлээд хаачихсан. Бас манай байрны баруун талд барилгын хашаагаа бүр тулгаад барьчихсан, өдөр шөнөгүй барилгаа барьж байна. Гэнэтийн осол аваар, гал түймэр зэрэг гарвал түргэн тусламж орж гарах ямар ч аргагүй, орц гарц байхгүй. Түүнээс болж хохирвол Материал импекс ХК-аар л хохиролоо гаргуулна гэж бодож байгаа. Наад захын энэ мэт асуудлуудаас бидний хичнээн хавчигдаж байгааг харж болно. Энэ байдлаа зогсоогоочээ. Иргэд биднийг дэндүү хэцүү байдалд оруулж байгаа юм биш үү л гэж хэлмээр байна даа

Голден парк 2 хотхоны 301 байрны оршин суугч Хажидсүрэн :

- Манай гэр бүл засгийн газраас хэрэгжүүлж байгаа 8 хувийн зээлэнд хамрагдаж орон сууцтай болох боломжтой боллоо гэж их баярлаж тухайн үед үнэ болон төлөлт нь боломжийн гэдэг нөхцөлөөр энэ байрыг сонгосон. Гэтэл Материал импекс ХК-аас болоод одоо хүртэл байрны гэрчилгээ гарахгүй байгаа нь үнэхээр асуудал болж байна. Өлсгөлөн суулт хүртэл зарлаж байж зээлэндээ хамрагдсан хүмүүсийн зээл нь цуцлагдах, энгийн орон сууцны зээлээ хөнгөлөлттэй 8% хүүтэй зээлрүү шилжүүлж чадахгүй зэрэг маш олон эрсдэл дарамт бидэнд учраад байгаа. Зээлэндээ хамрагдсан хэдий ч гэрчилгээ гараагүй гэдгээс болоод зээлийн мөнгө нь шилжих боломжгүй болж байрандаа хүртэл орж чадаагүй айлууд ч байна. Шүүх шударгаар шийдэж хохирсон ард иргэдийг хохиролгүй болгож өгнө гэдэгт л найдаж байна даа.

Голден парк хотхоны 303 байрын оршин суугч Сэр-Од :

- Материал импекс ХК-аас шүүхэд гомдол гаргасан, асуудал шийдэгдээгүй байна гэсээр 3 жил гаран биднийг хохироож байна. Эцэстээ оршин суугчид бид нэгдэж, асуудлыг хурдан шийдэж өгнө гэж итгэсэндээ хандаж болох бүх л газруудад хандаж байгаа. Ашгүй ерөнхийлөгч маань шүүхийн шинэчлэл хийсэний үр дүнд өнөөдөр бид байртайгаа үлдэх боломжтой болж, шүүхийн шийдвэрүүд иргэд бидний талд гараад байна. Одоо сүүлийн шатны шүүх хурал нь хурдан болж, шийдвэрээ зөв гаргана гэж л найдаж байна даа.

Голден парк хотхоны 303 байрын оршин суугч Балжир :

- Манайх залуу гэр бүл. Хамаг байдгаа шавхаж зээл авчихаад одоо эргээд зээлээ ч төлж чаддаггүй, байрны ордер нь ч гардаггүй, гудамжинд ч гаралтай биш үнэхээр хэцүү байна. Энэ олон айлын эрх ашгийг бодоод төр засаг маань анхааралдаа авна гэдэгт л итгэж сууна даа.

Харин сая болсон анхан болон давж заалдах шүүх хурлын шийдвэр иргэд бидний талд гарч хуулийн байгууллага асуудлыг үнэн зөвөөр шийдэж, Материал импекс компанийн буруугаас болж өдий хүртэл эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон бид шүүхийн шинэчлэлийн ачаар худал хуурмаг байдалд ялагдалгүй, шат шатны шүүхээр асуудлаа шударгаар шийдүүлэн, удахгүй өөрсдийн орон байранд сэтгэл тайван амьдрах боломжтой болж байгаад маш их баяртай байна.

Баянгол дүүргийн Голден парк хотхоны оршин суугчдын төлөөлөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ