Хүний хөгжлийн сангаас мөнгө завшсан хэргийг шүүнэ

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан нэр бүхий 11 хүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад шүүхэд шилжүүлсэн байна. Тэднийг хүний хөгжлийн сангаас мөнгө завшсан, Монгол Улсын иргэншлээс гарсан иргэдэд угмөнгөнөөс олгосон, нас барсан иргэний нэрээр мөнгө завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Тухайлбал, Монгол Улсын харьяатаас 2010 оноос өмнө гарсан 200 гаруй хүнийг иргэний шинэчлэсэн бүртгэлд хамрагдсан мэтээр хуурамч баримт үйлдэж, 120 гаруй сая төгрөг олгосон. Мөн 2010 онд манай улсын харьяатаас гарч, эх орноо сольсон 115 хүнийг шинэчлэн бүртгэлд хамруулалгүй 53 сая төгрөг, 96 хүнийг шинэчлэсэн бүртгэлд бүртгүүлж, 40 гаруй сая төгрөг олгосон гэх үндэслэлээр шүүх ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ