Найман боксчин Кубад зодоглоно

Монголын боксын шигшээ багийн үндсэн тамирчид өнөөдөр Молдавыг зорилоо. Энэ жилийн улсын аваргад түрүүлсэн тамирчдаас бүрдсэн найман тамирчин тус улсад зургаан орны тамирчидтай хамт 10 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийж аж. Ширэн бээлийтнүүд анх удаа ийнхүү олон орны тамирчдыг хамруулсан хамтарсан бэлтгэлд оролцож буй бөгөөд Молдав дахь бэлтгэлээ дуусгаад Кубад хоёр ч том тэмцээнд оролцох юм байна.

Жил бүр Кубад болдог Кордова Кардин болон Роберто Баладогийн цомын тэмцээнд Монголын найман тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Д.Энхдэлгэр /52 кг/, Н.Төгсцогт /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, З.Энхзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Э.Шинэбаяр /75 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нарын тамирчид Кубын рингэнд хүч сорих юм байна.

Кордова Кардин тэмцээн зургадугаар сарын 4-нд эхэлж, долоо хоног үргэлжлэх бол Роберто Баладогийн цомын тэмцээн зургадугаар сарын 19-23-нд болох ажээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ