"Хүннү Эйр” санхүүгийн хямралаас болж Хонконгийн нислэгээ зогсоолоо

Энэ сарын 3-ны өдөр "Хүннү Эйр" компанийн Хонконг-Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэг Хонконгод саатсан.
Саатсан шалтгаан нь санхүүгийн хүндрэлд орсон холбоотой гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан юм.
Энэ талаар тус компаниас тодруулахад “2014 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн Хонконг-Улаанбаатарын чиглэлийн нислэг саатсанд компанийн зүгээс зорчигчдоосоо хүлцэл өчиж байна. Саатсан зорчигчдыг зочид буудалд байрлуулж, арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн МИАТ ХК нислэгээр Улаанбаатар хотод авч ирсэн болно” гэв. Мөн хүмүүсийн таамаглаад байгаа өр төлбөрийн талаар “Агаарын хөлгийн түрээслүүлэгч, түрээслэгч компанийн хооронд давхар түрээслэх болон бусад асуудлаар үүссэн үл ойлголцол, маргаанаас шалтгаалан агаарын хөлөг саатсан.
Агаарын хөлгийн түрээслэгч, түрээслүүлэгч хоёр талын хэлэлцээр явагдаж байгаа тул уг хэлэлцээр дуусмагц дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ. Тэгвэл тус компани Хонконгийн чиглэлийн нислэгээ зогсоож байгаагаа өчигдөр олон нийтэд мэдэгдлээ.Ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байгаа аж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ