Ц.Алдармаа гомдлоо Нийслэлийн шүүхэд хүргүүллээ

Анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонсоод буй "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хүлээн авсан байна.

Ингэснээр түүний гомдолтой танилцаж, шүүгчид хуваарилан өгнө.. Шүүгч гомдолто танилцсанаар 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм. Ц.Алдармаа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Тэрээр Эрдэнэт хотод аялан тоглолтоор явж байхдаа хамтлагийн гишүүн, хуурай эгч Д.Оюунтуул руу буцалсан ус цацсанаар ийнхүү шүүхийн хаалга татсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ