Цагдаагийн нэр барин сая төгрөгийн залилан хийжээ

Цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөн залилан хийдэг Говь-Алтай аймгийн иргэн Д.Хонгорзулыг саатууллаа. Цагдаагийн алба хаагчид энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө түүнийг залилан хийж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан байна. Д.Хонгорзул нь 2014 оны наймдугаар сараас эхлэн цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг өмсөн залилан хийдэг. Тэрээр иргэн Б-ээс цагдаагийн байгууллагад ажилд оруулна гэж залилан сая төгрөг авсан байсныг шалгалтын явцад илрүүллээ. Иймээс иргэд ялангуяа шөнө оройн цагаар сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөж, таныг торгох бичиг баримтаа үзүүлэхийг шаардвал цагдаагийн байгууллагад хандахыг сэрэмжлүүлж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ