Манай нөхөр фэйсбүүкээрээ нэг хүүхэнтэй юм бичилцэж байгаад баригдаж...

Манай нөхөр фэйсбүүкээрээ нэг хүүхэнтэй баахан юм бичилцэж, нөгөөх нь хүлээж байна уулзмаар байна л гэнэ, хурдан ирээчдээ л гэнэ. Миний утсан дээр фэйс нь байдаг юм л даа. Нөхөр мэддэггүй тэгээд орой нь утсаа салгаад алга болсон. Би тэгэхээр нь тэр хүүхэнд нь чи манай нөхөртэй холбоотой юмуу бичсэнээс нь хараад тэгэж бодлоо гээд асуучихсан.
Гэхдээ уурандаа амьралын гайнууд энэ тэр гээд биччихсэн л дээ. Тэгсэн манай нөхөр өглөө ярьж байна аа. Чи зүгээр байсан хүнийг элдвээр хэллээ, ... ... .... минь уучлалт гуй гэж байна. Намайг үхтлээ л хэл амаар доромжиллоо. Нөгөө хүүхэн нь хоёр хүүхэдтэй нөхөргүй хүүхэн юм шиг байна лээ. Би үнэхээр гомдож байна оо.
Явалдаагүй байсан ч гэсэн хүнийг ингэж хэлээд. Салахаар шийдсэн хүүхэд л хэцүү юм даа. Охид бүсгүйчүүд минь ээ тоглоом шоглоомоор ч гэсэн эхнэр хүүхэдтэй хүмүүстэй битгий аальгүйтэж байгаач. Энүүнээс чинь болж гэр бүл салах дээрээ тулж байна. Миний буруу юмуу, тэгээд шууд асуусан нь, яахаараа ч тэр биш би .... ..... болчихдог юм.
Ядаж байхад энэ тохиолдол анхных биш, урьд нь 2-3 хүүхэнтэй санаж байна хайртай дуртай гээд мессеж бичилцээд байсан хэлэхээр зүгээр ангалзаад тэгэж бичсийн, чи өөрсдөөс нь асуухгүй юу гээд байхаар нь энэ удаа шууд асуусан. Тэгсэн үр дүн нэг иймэрхүү. Сэтгэл хөдлөлдөө автаад замбараагүй бичсэн бол уучлаарай. Ингээд хүүхэдтэй ганц бие ээж болдог байжээ гэж…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ