Ирээдүйд хүүхэдтэй намайг хүн тоож ханилдаг юм болов уу

Сайн байцгаана уу би та бүгдээс зөвлөгөө авах гэсэн юм. Би бусдын л адил амьдардаг 25-тай эмэгтэй байнаа. Найз залуутайгаа хамт амьдардаг, 4 сартай жирэмсэн. Байр түрээсэлж амьдардаг, 2 идэхгүй хоосон хонохгүй амьдардаг. Одоохондоо жирэмсэн байгаа болохоор ажил хийхгүй байгаа. Ажлаасаа 6 сарын өмнө бие өвдөөд гарч байсан. Одоо бол нэг мөр хүүхдээ төрүүлчихээд ажил хийе гэж бодож байгаа. Миний та бүгдээс асуух гэсэн зүйл гэвэл би хүүхдээ гаргаад ганцаараа өсгөдөг юм билүү гэж байнга бодох юм.
Манай найз залуу бол тийм муу хүн бол биш, араар тавьж агсан согтуу тавихгүй. Зүгээр л байгаа байдал нь таалагдахгүй юм. Хэт их түргэн ууртай, хүнд уурлахаараа муухай үг хэлнэ. Тэрийгээ өөрөө мэдэхгүй. Ер нь бол ар гэрийн хүмүүжил их муу юм шиг санагддаг. Хойд аав нь архи их уудаг. Ээж нь бол мөрөөрөө л байдаг гэмгүй нэгэн. Юм болгонд тэвчиж амьдарч чадахгүй юм. Хүүхэдтэй болсонд бол баярлаж л байгаа. Гэхдээ л энэ одоо байгаа амьдралдаа би сэтгэл дундуур байна.
Надад очих газар бол байгаа, тэрэнд харин санаа зовохгүй байгаа. Ах эгч нараа та бүхэн надад үнэн сэтгэлээсээ зөвлөөч. Би энэ хүнтэй ингээд тэвчиж аясаар нь байж амьдархуу? Эсвэл хүүхдээ гаргаад нэг мөр өөрийн тааваараа өөрийн хүссэнээ хийж амьдархуу? Тэгж амьдарлаа гэхэд ирээдүйд хүүхэдтэй намайг хүн тоож ханилдаг юм болвуу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ