"Түүхэн жүжгийн сар" өнөөдөр нээлтээ хийнэ

Өнөөдөр Улсын Драмын эрдмийн театр “Түүхэн жүжгийн сар” нээлтээ хийх гэж байна. Нээлтийн ажиллагаа их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх бөгөөд театрын өмнөх талбайд ахмад уран бүтээлчдээс эхлээд улс төр, спорт зэрэг олон салбарын алдартнууд хуран чуулахын зэрэгцээ бүжигчид, жүжигчдээс бүрдсэн морьтон баатруудын үзүүлбэр болно.
Түүхэн жүжгийн сарыг нээж Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг тоглогдох юм байна. Энэ жүжиг мөн энэ сарын 21, 23-нд 18.00 цагт, 22, 29, 30-ны 17.00 цагаас тус тус тоглогдох аж. Харин 11 сарын 8, 9-нд 17.00 цагаас Б.Шүүдэрцэцэгийн зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Ану хатан” жүжиг тавигдана.
Мөн энэ аяны хүрээнд Д.Равжаагийн "Саран хөхөө" үндэсний түүхэн жүжиг, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулга "Оролмаа эх" зэрэг жүжгүүд тоглогдох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ