Барилгын материалын савласан бүтээгдэхүүн жиндээ хүрэхгүй байна

МХЕГ-аас энэ сарын 06-ны өдөр “Барилгын материалын савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг СХЗГ, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, СБД, ЧД, БГД, СХД, БЗД, ХУД-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, “Монголын Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ, УБТЗ-ын Ачиж буулгах, тээвэр, экспедицийн механикжсан анги /АБТЭМА/ буюу барилгын материалын 44 дүгээр зах, барилгын материал үйлдвэрлэдэг “Гурван марал групп” ХХК, “Эрдэнэжин фан” ХХК, “Монгол ташуур” ХХК, “Баян сэтгэмж” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын холбогдох албан тушаалтуудыг оролцуулан зохион байгууллаа.

МХЕГ-аас хийсэн хяналт шалгалтаар барилгын материал савласан цемент, будаг, цавуу, замаск зэрэг бүтээгдэхүүний тоон хэмжээ 400 граммаас 10 кг-аар дутуу савлагдсан зөрчил илэрсэн юм.


Хэлэлцүүлгээс хэмжлийн аргаар хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн зөрчлийг таслан зогсо
ох, иргэд, худалдан авагчдад хууль эрх зүйн болон бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх, худалдааны газруудад хяналтын жин байршуулах, дотоодын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлаар Зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлэхээр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ