Их хэмжээний мөнгө хулгайлан Батсүмбэрт газарт булж нуужээ

10 сарын 31-ээс 11 сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт байрлах “Хос Гарьд” хиамны цехийн байранд хулгай оржээ. Тус байранд байсан 180 гаруй сая төгрөгийг хулгайлсан байна.
Гэмт этгээд хулгайлсан мөнгөө усны саванд хийж, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт нүх ухан газарт булсан байсныг Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид болон Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид олж илрүүлжээ.
Хулгай орсон байранд шалгалт хийхэд харуул хамгалалт сул, хаалга цоож болон мөнгө хадгалах сейф нь хүндрүүлэгчгүй, бэхэлгээ муутай байсан байна.
Одоогоор гэмт этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ