Украины цэргүүд өргөн хэмжээний давшилтад оржээ

Киевийн хүчнийхэн өмнө нь хүрсэн бүхий л тохиролцоог зөрчин, өргөн цараатай давшилтын ажиллагаа явуулж эхэлжээ. Салан тусгаарлагчид түрэлтийг зогсоож, дайралт бүрийг няцааж байна.

Украины хүчнийхэн Минск хотод холбоо барих хэсгийн уулзалтын үеэр хүрсэн энхийн тохиролцоог бүдүүлгээр зөрчсөөр байна. Энэ удаа давшилт өргөн цар хүрээтэй байгаа ажээ. Энэ нь хил орчмын тулгаралт, богино хугацааны мөргөлдөөн биш, харин бүрэн хэмжээний дайн болж байна гэж салан тусгаарлагчдын төлөөлөгчид ярьцгааж байна.

Киевийн хүчнийхэн гал зогсоох горимыг хэрхэн байнга зөрчиж байгаа тухай БН Донецк Ард Улсын ерөнхий сайдын орлогч ярьжээ. “Одоо бүрэн хэмжээний дайн болж байна... Бидэн рүү давшиж, харин бид хамгаалж байна” гэж Андрей Пургиний хэлснийг РИА Новости агентлаг иш татжээ. Хилийн шугамын 75 хувьд гал зогсоох горимыг мөрдөхгүй байнагэж тэр хэлээд, “үүнээс өмнө байлдаж байгаагүй тэр газарт ч одоо байлдаж байна” гэж дурджээ.

Хүчнийхэн гал зогсоох горимын нөхцөлд элдэвээр өдөөн хатгаж, гэнэдүүлэн дайрч байгаа ч, хоёр бүгд найрамдах улсын журамт цэргийн хүчний хамгаалалтыг сэтлэж чадахгүй байна. Тухайлбал,хүчнийхний зүгээс Донецк хотын хойд захын дүүрэг рүү хийсэн танкийн дайралтыг няцаасныг БН Донецк Ард Улсын штабаас нотложээ.Украины хүчнийхэн наад зах нь таван танкаа алдсан байна. Халдлагын үеэр хотын энгийн оршин суугчид амь үрэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ