УИХ-ын гишүүн Л.Цогийг намаасаа хөөхөөр болжээ

Өнгөрсөн лхагва гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсан. Огцруулах кноп дарсан АН-ын найман гишүүнийг АН-ын Хяналтын хорооноос хөөх шийдвэр гаргасан юм. Тэгвэл хамтарсан Засгийн газар байгуулсан "Шударга ёс" эвслээс УИХ-ын гишүүн Л.Цог Н.Алтанхуягийг огцруулахаар кноп дарсан. Тиймээс МАХН-ын Л.Цогийг намаасаа хөөх шийдвэр гаргасан гэж эх сурвалж мэдээллээ. Учир нь Л.Цог “Шударга ёс эвсэл”, АН-ын хооронд байгуулсан гэрээг эсэргүүцэж, удаа дараа намынаа эсрэг ажилласан байна. МАХН-ын удирдах зөвлөлийн хороо өнөөдөр хуралдана.Хуралдаанаар Л.Цогийг хөөх асуудал эцэслэн шийдэгдэх юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ