Мадонна хөөрхий муу ахдаа тусладаггүй гэнэ

Үлгэрт гардаг шиг баян, дэлхийд нэртэй дуучин Мадонна толгой хоргодох байргүй, дээр нь бас элдэв өвчинд шаналж яваа төрсөн ахдаа тусладаггүй байна.
Гэхдээ нэрт дуучныг муулах гэж бүү яараарай. Мадонна буюу Луиза-Вероника Чикконе таван ах, дүүтэй юм. Ах Мариагоос бусад нь дүүгээтомахтайгаа хэтэрхий ширүүн харьцдаг гэж үздэг байна. Гэвч дуучин огт бууж өгдөггүй бөгөөд өсвөр наснаасаа мансууруулах бодис хэрэглэж, өөрийг нь дээрэлхэж байсан ахдаа өмнө нь ч дургүй байжээ.
“Бор дарсанд толгойгоо мэдүүлсэн том ах нь огт засрахгүй хэмээн Мадонна, Марио хоёр үздэг” гэж дуучинд ойр байдаг учрыг мэдэх хүн хэлсэн байна. Эцэг нь охиноо ятгах гэж оролдож байсан ч, ах засрахгүй, түүндцаг зав, мөнгө дэмий үрэх шаардлагагүй гэж Мадонна хэлдэг байна.
Энтони Чикконеодоо Мичиган муж улсын хаана нэгтээ эзэнгүй гараашт сууж байгаа ажээ. Үүнээс гадна, тэр өөрийн элдэв хортой зуршлаас болоодбие сэтгэлээрээ зугуухан доройтож, бас хэд хэдэн удаа ясаа хугалсан байна.
Саяхан нэг сэтгүүлийн сурвалжлагч нар Энтонийг олж уулзаад, бүсгүй дүүтэйгээ ямар харилцаатай байгааг асуужээ. “Миний амьд яваа эсэх нь түүнд хамаагүй болоод удаж байгаа. Бид уулзалгүй нэлээд хэдэн жил болж байна, одоо тэр намайг лав танихгүй байхаа” гэж Энтони хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ