Ардчилсан Намын ҮЗХ-нд шаардлага хүргүүлэх нь

Монгол улсын нийгэм, улс тѳр, эдийн засгийн байдалд үүсээд байгаа вальютын хөөрөл, гадаад хөрөнгө оруулалт гэх мэт хямралын асуудалд ардчиллыг дэмжигч залуучууд бид эрх барьж байгаа Ардчилсан нам (АН) болон Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүдийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна.

Ардчилсан Намын ѳнѳѳгийн энэ ѳндѳрлѳг, тѳрд эзлэх байр суурийг бий болгоход ардчиллыг дэмжигч жирийн иргэд, залуус, намын гишүүд, дэмжигч, сонгодчдын асар их итгэл, нѳр их зүтгэлийн үр дүнд бий болсон.

Харамсалтай нь АН-аас УИХ, Засгийн газар-ийн гишүүдээр сонгогдсон зарим удирдлагууд урваж, шарван хувийн хэт их ашиг сонирхол, фракц, бүлэг, намын оролцоог тѳр, ард түмний эрх ашгаас ѳндѳрт тавьж, хүлээсэн үүрэг, хариуцлагаа умартаж, АН-ыг дэмжигч, сонгогчдын итгэл үнэмшилийг уландаа гишгэн явцуу эрх ашигт хѳтлѳгдѳж байна.

Үүнтэй холбогдуулан дараах шаардлагыг AН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороо (ҮЗХ)-д тавьж байна.

АН-ын дарга Н.Алтанхуяг, Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын дарга Н. Энхбаяртай дүрмийн бус гэрээ хийснийхээ хариуцлагаа хүлээн АН-ийн гишүүд, дэмжигчдээс албан ёсоор уучлал гуйх,МАХН-ын дарга Н. Энхбаяртай гэрээний талаар АН-ийн гишүүд, дэмжигчдээс цаашдаа санал асуулга авах, Намын даргын үүрэгт ажилаа хүлээлгэн өгөх

Тѳрийн улсын хамаатан садан, найз нѳхѳд, танилын хүрээний наймаа, орлогын эх үүсвэр болгож байгаагаа цэгцлэх, хариуцлага тооцох

УИХ дахь АН-ийн бүлгийн эсрэг санал өгсөн АН-ийн гишүүдийг хөөх, санал өгөхөөс зугтаж, татгалзсан журмын гишүүдэд, ёс зүйн болон бусад сануулах арга хэмжээг авах, 2016 оны УИХ-ын сонгуульд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх

Тѳр, захиргааны байгууллагад тухайн мэргэжлийн мэдлэг, чадвартай, чадвартай тогтвор суурьшилтай удаан жил ажилласан боловсон хүчнийг дагнан ажлуулах чиглэл барих

АН-ын ҮЗХ-нд залуус, дэмжигч, гишүүдийн оновчтой санал, байр суурь дэмжиж үйл ажиллагаанд ардчиллыг дэмжигч залуусын санаа оноог нэвтрүүлэх гарц бий болгох.

ҮЗХ гэсэн нэвтрэх аргагүй хуучинсаг тѳмѳр хананд хаалга цонх хийх, боломжийг нээх, намын хүний нөөцийн бодлого, түүний хэрэгжилтэнд хяналт тавих, фракц дагасан явцуу улс төрөөс салж, ардчиллын үнэт зүйл улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих

АН-ын ҮЗХ-оог сүүлийн жилүүдэд намын дүрмийн дагуу хуралдаагүй эрх зүйн чадамжгүй болсон тул өөрсдөө сайн дураараа тараах

ҮЗХ-ны эрх зүйн чадамж, дүрэм журмыг шинэчлэх ажлын хэсэг гаргах

Фракц, бүлгийн үүднээс намын цаашлаад тѳр улсын асуудалд шийдвэр гаргаж байгаа болчимгүй үйлдэлийг зогсоох,

Намын хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагаа,үг үйлдэл нь дууссан хойно хяналт тавих биш урьдчилж үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт болоод төрийн тогтвортой үйл ажиллагааг хангах

Намаас Нам хооронд хэсүүчилж явдаг улсын төрийн өндөр албан тушаалтанд тавих шаардлага, хяналттай болох

Эдийн засгийн энэ хямралын үед АН цаашлаад Засгийн Газар –ыг аваад явчих хүнийг бүлэг, Фракц гэж талцахгүй сонгох

Дээрх асуудалд яаралтай хариу өгч шийдвэр гарган, гишүүд, дэмжигч, сонгогчдынхоо ѳмнѳ хүлээсэн үүргээ нэр тѳртэйгээр биелүүлэхийг шаардаж байна.

Ардчилaлын Алим

Шинэ үеийн ардчилалын анхны залуус

СЭТГЭГДЭЛ БИЧИХ