Эхнэрээ сүхдэж, дөрвөн сартай хүүхдийнхээ толгойг модоор цохижээ


Сүүлийн үед гэмт хэргийн гаралт ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ялангуяа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж, гэмт хэрэгтэн болж байгаа аж.
Өнгөрсөн өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн хэргүүд их гарсан. Тэгвэл уг хэрэг өнгөрсөн хоногт мөн давтагджээ. Тодруулбал, БЗД-11-р хорооны нутаг дэвсгэрт орших Туул зөрлөгт иргэн Н нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр өөрийн эхнэр Ц-гийн хөлийн шилбэ рүү сүхээр цохиж зодон, дөрвөн сартай хүүхдийнхээ толгойн ар хэсэг рүү модоор цохиж танхайрсан хэрэг гарсан байна.
Гэмт этгээдийг саатуулан, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ