Монголын шигшээ баг тавдугаар байрт шалгарлаа

Тайвань улсын Тайпей хотноо Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая Монголын шигшээ баг тавдугаар байрын Макаогийн багтай тоглож, 97:52-өөр буулгаж авлаа. Ингэснээр шагналт тавдугаар байрт шалгарч байгаа юм.

Манай шигшээ баг энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд Хятадад хожигдсон ч Тайвань, Макаог буулгаж авсан. Гэвч харамсалтайгаар хагас шигшээд шалгарч чадалгүй хасагдсан. Улмаар тавдугаар байрын төлөө Макаогийн багтай тоглож, илт давуугаар буулгаж авсан юм. Хэсгийн шатанд ч гэсэн илт илүү хожсон билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ