Твиттерийг хаана гэв

Хонконгийн захирагч Лин Чун-Иен жагсаал хийж буй оюутнуудыг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээ өдөөн турхирч байна гэж үзэн шаардлагатай гэж үзвэл залуусын өргөн хэрэглэдэг твиттер хаягийг хаах болно гэж мэдэгджээ.
“Хятадад твиттер, фэйсбүүк, инстаграм хэрэглэх нь хориотой байдаг юм. Харин Хонконгт олон нийтийн сүлжээ ашиглах нь өнөөдрийг хүртэл нээлттэй байна” гэж захирагч Лин Чун-Иен ийнхүү хэлжээ. Хонконгийн цагдаа нар дээрх жагсаалд оролцож буй ихэнх оюутан твиттерийн тусламжтай цугларсан хэмээж байсан юм. Захирагч оюутнууд жагсаалаа тарааж, хичээлдээ явахгүй бол эхний ээлжинд твиттерийгхаах болно гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ