Б.Очирбат "K-Pop world festival” тэмцээнээс гуравдугаар байр эзэлжээ

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг "K-Pop world festival” дэлхийн наадамд Монгол улсаас төлөөлж оролцсон 18 настай Б.Очирбат 3-р байр эзэлжээ. Тэрээр Монголд болсон анхан шатны уралдаанаас гранпри шагнал авч бичлэгээ БНСУ-н KBS ТВ-д явуулснаар 70 орчим улсаас шалгаран гранпри авсан 140 хүний бичлэгээс шилдэг 15-ын нэгээр шалгарч Чангвон хотод уригдан шилдгүүдийн шилдэг болохоор тэмцээнээ үргэлжлүүлсэн аж.
Жил бүр уламжлал болгон зохиогддог уг тэмцээнээс Б.Очирбат Монгол улсаас анх удаагаа "Best Performance” шагналын эзэн болсон юм. Төгсгөлийн шатанд тэрээр 40000 үзэгчдийн өмнө эх орноо төлөөлөн дуулжээ.
Б.Очирбат нь “The Mongolian live sessions” төслийн тэмцээнд амжилттай оролцон шилдэгээр шалгарч байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ