Дулааны III цахилгаан станцад гал гарчээ

"Дулааны III цахилгаан станцад гал гарлаа" гэсэн дуудлага өчигдөр 21:00 цагийн орчимд НОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу очиход тус станцын трансформатороос нь гал гарч, 110-ын шугам нь шатжээ. Галыг унтраахаар онцгой байдлын дөрвөн ангийн75 албан хаагч ажиллаж, 22.00 цагт галыг бүрэн унтраасан байна.
Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ