Хээрийн сургалтын хичээлийн нээлт боллоо

Цагдаагийн албаны сонгон шалгаруулалтад тэнцсэн 70 гаруй алба хаагчдын хээрийн сургалтын хичээлийн нээлт боллоо. Нээлтэд ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэ баатар, Сургалт дадлагын төвийн дарга цагдаагийн хурандаа Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Алба хаагчид Нарстайн аманд байрлах ЦЕГ-ын сургалт дадлагын төвийн хээрийн сургалтын хэсэгт 21 хоног сургалтанд хамрагдаж, танхимаар хичээллэж, тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэл сургуулилт хийх ажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ