ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн гомдлыг маргааш хэлэлцэнэ

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийг Засгийн газраас өнгөрөгч наймдугаар сард халах шийдвэр гаргасан. Тэгвэл Б.Билэгт өөрийг нь үндэслэлгүй халсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Уг гомдлыг маргааш Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 08.00 цагаас хэлэлцэхээр болжээ. Хуралд шүүгчээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл оролцоно.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ