Кэйт Уинслет Английн язгууртан эмэгтэй болжээ

“Титаник” киноны Розагийн дүрээр олны танил болсон Кэйт Уинслет “A Little Chaos” хэмээх ээлжит шинэ кинонд тогложээ. Энэ кино Англид өнгөрсөн сарын 23-нд нээлтээ хийжээ. Өдгөө 37 настай Уинслет 17-р зууны Английн язгууртан эмэгтэй дүрийг энэхүү кинонд бүтээжээ. “A Little Chaos” кинонд нэрт жүжигчний хамт Бельгийн жүжигчин Матиас Шоенаертс хамтран гол дүрд нь тоглож, найруулагчаар Алан Рикман ажиллаж байгаа юм байна. Түүний хувьд уг бүтээл хоёрдахь түүхэн сэдэвт гол дүр нь аж. Өмнө нь тэрээр 1995 онд дэлхийн кино урлагт хит болсон найруулагч Энг-Лигийн “Sense and Sensibility” кинонд тоглож байжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ