Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг

Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой тохируулан хувцаслах, даарч, хөрөхгүй байх,
• Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,
• Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс элбэг хэрэглэх,
• Гараа савандаж тогтмол угаах,
• Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх,
• Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших,
• Үзвэр үйлчилгээ олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,
• Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх,
• Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах,
• Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай байгааг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ