Өөрийгөө хамгаалсан эмэгтэйг Иранд цаазлажээ

Өөрийнх нь хэлж байгаагаар, хүчиндэх гэсэн эрэгтэйн амь насыг бүрэлгэсэн хэргээр шийтгүүлсэн эмэгтэйг Иранд цаазласныг АНУ-ын төрийн департамент буруушаажээ. Гадаад бодлогын байгууллагын сайтад ингэж мэдээлсэн байна.
“Хуулиар ард түмэнд олгосон бөгөөд олон улсын хууль дүрмийн дагуу хүлээсэн шударгаар шүүх баталгааг хангахыг Иранд уриалж байгаа хүмүүстэй бид нэгдэж байна” гэж төрийн департаментын мэдэгдэлд өгүүлжээ. Америкийн телевиз-радиогийн “CBS News” сүлжээ ираны мэдээллийн IRNA агентлагийн мэдээлснийг иш татахдаа, 26 настай Рейхане Жаббарийг өнгөрсөн бямба гарагийн үүрээр дүүжлэн хороосныг уламжилсан байна.
“2007 онд тэрираны тусгай албаны ажилтан асан МортезАбдулали гэгчийнар нуруу руу хутгалан амь насыг нь хороосон юм. Жаббари хэрэг болохоос хоёр өдрийн өмнө энэ хутгыг олж авсан байна” гэж шүүхийн шийдвэрт дурджээ.
Хэрэг болох үед байшинд бас нэг эрэгтэй байсан бөгөөд тэр хохирогчийг хутгалж, шархдуулсан гэж иран бүсгүй хэлснийг “Amnesty International” байгууллага ялыг ёсоор болгохоос өмнө аравдугаар сарын24-нд өөрийн сайтад байршуулсан уриалгадаа мэдээлсэн байна.Гэвч эмэгтэйн учирлалыг мөрдөн байцаагч нар анхаарч үзсэнгүй гэж хүний эрх хамгаалагчид үзэж байна.
Лалын бүгд найрамдах улсын хуулиар, хохирогчийн гэр бүлийнхэн уучилсан нөхцөлд л ялтныг өршөөж болдог байна. Гэвч түүнийг уучлаагүй ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ