Ким Чен Уны ээлжит цааз

Ким Чен Уныг Умард Солонгост нөлөөгөө бэхжүүлэхийн тулд бас нэгэн туслахаа цаазалсан хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын агентлагууд мэдээлэх болов. Умард Солонгосын залуу удирдагч тэрээр өмнө нь хэд хэдэн хүнийг цаазалсан бөгөөд тэдний дунд түүний садан төрлийн хүн ч байсан юм. Энэ удаад Умард Солонгосын эрх баригч намын зохион байгуулалт, удирдлагын газрын орлогч даргын албыг хашиж байсан Ким Хён Укийг ялласан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Цаазыг Ким Чен Уны нөлөө бүхий туслахуудын нэг Чүэ Рионг Хэ тэргүүлэн гүйцэтгэсэн байна. Энэ хүн бол Инчеоны наадмын үеэр улсаа төлөөлөн Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй дээд хэмжээний уулзалт хийж, хоёр Солонгосын хооронд зогсонги байдалд ороод байсан яриа хэлэлцээр дахин сэргэх болсон юм. Ийнхүү Ким Чен Уны ээлжит цааз түүний хамгийн ойрын шадар туслахуудын нэгийг үгүй хийлээ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ