“Та нарыг буудаж ална” хэмээн танхайрчээ

Нийслэлийн хэмжээнд галт зэвсэг бүртгэх ажил явагдаж байгаа. Сүүлийн үед иргэд галт зэвсгийг олон төрлийн шалтгаанаар гэртээ хадгалах, биедээ авч явах болсон ч өөрийн аюулгүй байдал болон бусдын амь насанд заналхийлэх явдал мэр сэр гарсаар байна.
Тухайлбал, санамсар, болгоомжгүй байдлаасаа болж өөрийнх нь буу гал алдаж, амь насаараа хохирсон иргэний талаар мэдээлэл нэлээд цацагдсан. Мөн өнгөрсөн амралтын өдөр БГД-ийн 14 дүгээр хороо “Оке” зочид буудлын гадна согтуу хүн танхайраад байна гэсэн мэдээллээр цагдаагийн алба хаагчид тус газартиржээ. Мэдээллийн дагуу шалгахад, СХД-ийн есдүгээр хорооны иргэн 28 настай эрэгтэй С гэгч нь согтуурсан үедээ “Та нарыг буудаж ална” хэмээн танхайрч байсныг таслан зогсоожээ.
Улмаар уг этгээдэд үзлэг хийхэд 7.62 мм-ийн галт сум 13 ширхэг байсныг нь хураан авч, БГД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа хийж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ