Дараагийн байршлыг энэ онд зарлана

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр 52 байршилд газар өмчлүүлэх ажлыг эхлүүлээд байгаа. Эхний ээлжинд таван байршилд иргэдийг цахим сугалаанд оролцуулах байдлаар сонгон шалгаруулж газар өмчлөх эрхийг олгох ажил үргэлжилж байна. Гэвч өргөдөл хүсэлтээ ирүүлээгүй 2000 иргэний газарт гурав дахь удаагаа сонгон шалгаруулалт явуулна гэнэ.

Харин дараагийн ээлжийн байршлыг энэ ондоо багтаан зарлана хэмээн Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга Н.Соёлхүү хэллээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ