16 настнууд дээрэм хийжээ

Сэлбэ хотхоны гүүрэн дор БЗД-ийн 21-р хороонд оршин суух иргэн Х-ийн гар утас, зөөврийн компьютер зэргийг БЗД-ийн 12 дугаар хороонд оршин суух 16 настай эрэгтэй Н, Б нар бүлэглэн дээрэмдэж байсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоосон.

Мөн Нийслэлийн СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр, “Этүгэн” дээд сургуулийн хажууд дээрэмдүүлсэн гэх мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт хийжээ. Уг хэргийг БЗД-ийн 12-р хороонд оршин суух 16 настай Б гэгч бусадтай бүлэглэн БГД-ийн 7-р хороонд оршин суух иргэн М-ын гурван ширхэг гар утас болон бусад эд зүйлийг дээрэмдснийг илрүүлсэн байна.

Хэргийг СБД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ