“Эмоц”-ынхон кино ч хийнэ, жүжиг ч тавина

“Х-ТҮЦ” продакшнаас “өрх тусгаарласан” “Эмоц” хамтлаг анхны уран бүтээл болох “Эрчүүдийг уучил” жүжгээ нээгээд цөөхөн хонож байна. Тэд зохиолч Мэеэгомботой хамтарч Ванфилофын хоёр том жүжгийн зохиолыг монгол хөрсөнд буулгасан бөгөөд бүсгүйчүүдэд эрчүүдийг уучил, хүндэл гэсэн утга агуулгыг сурталчилахыг зорьжээ. Тус хамтлагийнханыг цалингаа голсон, “Х-ТҮЦ”-ынхантай муудалцсан гэсэн яриа гадуур их байсан. Тэгвэл энэ тухай дуучин Нарансолонго хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ах, эгч нар маань ч биднийг тусдаа продакшн байгуулахад дуртай байсан. Хамгийн гол нь тэд бидэнд “Шувуу өдөө ургахаар үүрнээсээ нисэх нь жам. Та нарыг ойлгож байна. Хамгийн гол нь та нар сайн уран бүтээл хийгээрэй” гэж захисан. Хамтлагийнхаа ах, эгч нартаа үргэлж талархаж, хүндэлж явдаг. Бид залуу хүмүүс учраас өөрсдийгөө сорьж үзэхийг л хүссэн” хэмээжээ. Сонирхуулахад “Эмоц”-ынхон энэ зун кино хийж,ирэх намар жүжиг тавихаар төлөвлөсөн бөгөөд хошин урлаг гэхгүйгээр урлагийн бүх салбарт хүч үзэх бодолтой байгаа гэнэ шүү.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ