ШТС-уудыг шалгалаа

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ Стандарчлал хэмжил зүйн газартай хамтран ШТС-ууд шатахуунаа дутуу шахдаг гэсэн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг барагдуулах, шахалтын хэмжээ стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоохоор газрын тосны бүтээгдэхүүн импортлогч зургаан компанийн найман ШТС, Орхон аймаг дах “Сод Монгол” ХХК-ийн ШТС, ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий борлуулж байгаа “Чеси” ХХК зэрэг аж ахуй эрхлэгчдийн дунд гэнэтийн шалгалт хийжээ.

Уг шалгалтаар “Чеси” ХХК автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байсан зөрчил илэрчээ.

П.Нандин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ