12 сая 300 мянган төл хүлээн аваад байна

Улсын хэмжээнд оны эхэнд 17 сая 900 мянган хээлтэгч тоологдсон. Үүнээс 15 сая 500 мянган хээлтэгч хээлтүүлэгт орсон гэсэн тоо байгаа. Олон жилийн дунджаар 80 хувь төл авна гэж үзвэл 12 сая 500 мянган төл хүлээн авах төлөвлөгөөтэй байсан. Харин өнөөдрийн байдлаар 12 сая 400 мянган эх төллөж, 12 сая 300 мянган төл хүлээн аваад байна. Мөн одоогийн байдлаар 343 мянган толгой мал зүй бусаар хорогджээ. Архангай, Хөвсгөл, Дорнод, Завхан аймаг хамгийн их малын хорогдолтой байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ