Хятад цэрэгт зодуулсан монгол хүнд 30 мянган юань олгожээ

Монгол иргэн хятадын шалган нэвтрүүлэхийн цэрэгт зодуулсан хэрэг гарсан билээ. Энэ асуудлаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын консул Б.Саруул БНХАУ-ын Эрээн хотын Шалган нэвтрүүлэх ангийн дэд захирагчтай уулзлаа.

Эрээн хотын Шалган нэвтрүүлэх ангийн дэд захирагч цаашид ийм асуудал гарахгүй гэдгийг баталж, Монголын иргэн Б-ын бие махбодид гэмтэл учруулсан байлдагчийг ажлаас нь халж, асуудлыг шалгаж байгаа талаар мэдээллэв.
Иргэн Б нь эмчилгээний нөхөн төлбөрөө гаргуулж аваад, өөрөө эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүний дагуу Эрээн хотын шалган нэвтрүүлэх ангиас түүнд 30 мянган юанийн нөхөн төлбөр олгосон байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ