Энхтайваны гүүрээс Нарны гүүрэн гарц хүртэлх замыг хаалаа

Зам засварын ажил хийж байгаатай холбогдуулан зарим замыг хааж байна.

Одоогийн байдлаар Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км замыг тавдугаар сарын 10- 20-нд засварлаж байна. Харин өнөөдрөөс дараах гурван хэсэгт зам хаах юм байна.
Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Ахуйн үйлчилгээний төвийн уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /Хуучнаар Эх нялхсын төв/ хүртэлх 460 м замыг өнөөдрөөс эхэлж хааж байна. Энэ замын ажил энэ сарын 25-нд дуусна.
Дунд гол, үйлдвэрийн гудамж зүүн хэсэг буюу Энхтайваны гүүрээс Нарны гүүрэн гарц хүртэлх 2,2 км замыг мөн хааж энэ сарын 30-нд нээнэ. Чулуун овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 1,8 км замыг хааж ирэх сарын 1-ний өдөр нээнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ