Заазуурдуулсан хүүг рекламанд тоглуулъя гэжээ

Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 46 настай иргэн Д өөрийн таван настай хүү заазуурдаж бэртээсэн хэрэг гарсан. Хүү Цэргийн төв госпиталийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж нуруундаа оёдол тавиулсанаар гэртээ эмчилгээ хийлгэж байгаа. Харин аавыг нь цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.

Хүүг орон гэртээ болгох, сургуульд соёлд сургах асуудлаар “Лантуун дохио” төвөөс зохион байгуулж, хандивын аян өрнүүлж байна. Хүү одоогоор ээж, ах дүү нарын хамт хамгаалалтад аюулгүй байгаа. Эд материалын тусламжийг Хамтын халуун сэтгэлийн байранд авч байгаа бол хандивын дансыг тун удахгүй албан ёсоор зарлана гэлээ. Түүнчлэн жиргээчдийн зүгээс нэг сая 500 мянган төгрөгийг цуглуулсан байна.

Мөн О гэх эмэгтэй хүүхдийн хувцасны дэлгүүр нээсэн бөгөөд хүүхдийн баяр болж буй учир дэлгүүрийнхээ рекламанд хүүг тоглуулах санал гаргаад байгаа аж. Харин уг саналд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ